НИДЕРЛАНДЫН УЛС ТӨР СУДЛААЧ
АНДРЭ КРУВЭЛТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
Судлаачийн
намтрын товчоон: Андрэ Крувэл (Andre Krouwel) 1964 оны арваннэгдүгээр
сарын 3 нд мэндэлсэн. 1985 онд Эрх Чөлөөний Их Сургуулийг улс төр судлаач
мэргэжлээр төгссөн. 1999 онд “1945-1990 оны хооронд Баруун Европ дахь бүхнийг
хамруулагч намууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Нидерландын Амстердам
хотын Эрх Чөлөөний Их Сургуулийн харьцуулсан улс төр судлалын профессор. Тэрээр
Никарагуа, Румын, Польш, Болгар, Холланд зэрэг орнуудын төрийн бус байгууллагуудад
зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 1989 оноос Амстердамийн орон нутгийн засаг захиргааг
удирдлагын зүгээс шинэчлэх ажилд гар, бие оролцож байна. Энэ хугацаанд орон
нутгийн захиргааны зөвлөлд хоёр ч удаа сонгогдсон.
Судалгааны
ажлын сэдэв: Баруун
Европын орнууд дахь намын тогтолцоо, төлөвшилт сэдвээр дагнан ажилладаг. Жон
Хопкинсийн Их Сургуулийн профессор Ричард Кац (Richard S. Katz: 1948), Ирландын
улс төр судлаач, Флорэнц дахь Европын Их Сургуулийн профессор асан Питэр Мэир
(Peter Mair: 1951-2011) нарын зүгээс дэвшүүлж буй картел намын онолыг эрс шүүмжилдэг
нэгэн. Крувэл өнөөгийн улс төрийн намуудыг энтрепренер хэв шинжтэй гэж үзсэн. Судлаачтай
холбогдох цахим шуудангийн хаяг: andre.krouwel@vu.nl
Оросын Сэтгүүл (ОС):
Ноён Крувэл таны бодлоор «бүхнийг хамруулагч» намуудад популизм ямар түвшинд
байх ёстой вэ? Ийм намууд Сильвио Бэрлускони, Владимир Путин мэтийн удирдагчдаасаа
урт наслах боломжтой юу?
Андрэ Крувэл (АК):
«Бүхнийг хамруулагч» нам популист шинжтэй гэдэгт би санал нэгддэггүй. Популист
нам тогтолцооныхоо эсрэг, элитийнхээ эсрэг ажилладаг. Популист улс төрчдийн томоохон
жишээ бол Сара Пэйлин юм. Харин Путин юм уу Бэрлусконигийн хувьд өөрийн орны
элит давхаргын төлөөлөл, энэ ч утгаараа тэднийг популист гэж нэрлэхэд хэцүү. Судлаачийнхаа
хувьд тэдний удирдаж буй намуудыг мэргэшсэн бизнес намууд гэж нэрлэмээр байна. Зохион
байгуулалт, стратегийн талаас нь авч үзвэл эдгээр намыг улс төрийн
өрсөлдөгчдийнхөө нэр хүндийг гутаах зорилгоор улсын мэдлийн хэвлэл, мэдээллийн
хэрэгслийг давамгай байдлаар ашиглах машин гэж тодорхойлж болох юм. Путины
«Нэгдсэн Орос» юм уу Бэрлусконигийн «Эрх чөлөө нам»-ыг зөвхөн сонгуульд
өрсөлдөж буй байдлаар нь «бүхнийг хамруулагч» нам гэж тодорхойлж болох талтай:
Эдгээр намыг нийгмийн янз бүрийн давхарга дэмжиж байна.
ОС: Саяхан профессор Питэр
Мэир манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа «бүхнийг хамруулагч» нам «êàðòåë» нам болж
хувирч байна гэж мэдэгдсэн. Та үүнтэй санал нэгдэх үү?
АК: Би энэ онол, судлаачийг сайн
мэднэ. Миний бие энэ онолыг эмпирик баримтаар үгүйсгэсэн. Харамсалтай нь, тэр
үүнийг үзсэнгүй. Энэ чиглэлийн судалгааны ажлынхаа үр дүнг саяхан миний
бие нийтлүүлсэн. Кац, Мэир нарын «êàðòåë» онолоор хэдийгээр үзэл бодлын зөрүү
байх боловч томоохон улс төрийн намууд үгсэн хуйвалдаж, төрийн эрхийг хамтран
барьдаг гэж үздэг. Бид хамгийн ойрын, тухайлбал, Италийн жишээг аваад үзье л
дээ. Тэнд зүүний улс төрийн нам барууны хүчнүүдтэй хамтран ажиллах, үгсэн
тохиролцох байдал огт ажиглагдахгүй байна. Ингэхлээр, бидний өмнө засаг төрийн
эрхийг ямар ч хамаагүй аргаар хадгалах хүсэл өвөрлөсөн бүхнийг хамруулагч
намууд л байна гэж үзэх нь туйлын учир дутагдалтай юм шиг. Саяын дурдсан жишээн
дээр барууны, зүүний гэсэн хоёр эсрэг тэсрэг хүчин байна. Та энэ байдлыг ганц
Итали төдийгүй бүхий л Европоос ажиглаж болно. Үүнээс гадна, зүүны, барууны
хүчин бол хоёр өөр ертөнц. Хэзээ ч засаг төрийн эрх мэдлийн түвшинд эвсэх
бодлого баримталдаггүй. Товчоор хэлэхэд, Питэр Мэирийн онол бүрэн
үгүйсгэгдсэн.
Нөгөө талаас, бид нэг зүйлийг байнга санаж байх хэрэгтэй юм шиг. Намыг чухам ямар хэмжүүр дээр үндэслэн «бүхнийг хамруулагч», «êàðòåë» гэхчилэн ангилаад байна вэ гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Жишээ нь, өнөөдөр сонгодог утгаараа «бүхнийг хамруулагч» нам гэж байхгүй болсон. Отто Хиркхаймэр үйлдвэрчний эвлэл, сүм хийдтэй харилцаа бүхий иргэний нийгэмд суурилсан бүхнийг хамруулагч намын тухай дурдсан байдаг. Гэтэл яг энэ тодорхойлолтод нийцэх нэг ч намыг өнөөдөр Европоос хайгаад олохгүй. Ингэхлээр Хиркхаймэрийн тодорхойлолт ач холбогдлоо алдсан гэсэн үг.
Нөгөө талаас, бид нэг зүйлийг байнга санаж байх хэрэгтэй юм шиг. Намыг чухам ямар хэмжүүр дээр үндэслэн «бүхнийг хамруулагч», «êàðòåë» гэхчилэн ангилаад байна вэ гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Жишээ нь, өнөөдөр сонгодог утгаараа «бүхнийг хамруулагч» нам гэж байхгүй болсон. Отто Хиркхаймэр үйлдвэрчний эвлэл, сүм хийдтэй харилцаа бүхий иргэний нийгэмд суурилсан бүхнийг хамруулагч намын тухай дурдсан байдаг. Гэтэл яг энэ тодорхойлолтод нийцэх нэг ч намыг өнөөдөр Европоос хайгаад олохгүй. Ингэхлээр Хиркхаймэрийн тодорхойлолт ач холбогдлоо алдсан гэсэн үг.
ОС: Энэ чинь юу гэсэн үг вэ?
Цаашид нийгмийн юм уу эсвэл социал демократ ямар нэгэн хөдөлгөөнүүд бий
болохгүй гэсэн үг үү?
АК: Огтхон ч тийм биш. Нам бүхий
л цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдсөн, өөрчлөгдсөөр ч байна. Өнөөдөр
хэвлэл мэдээллийн хэрэгслийг үр дүнтэй ашиглах, зорилго, чиглэл тодорхой намууд
хүчээ авч байна. Ийм намд лидерийн асуудал туйлын чухалд тооцогддог. Намын
доторх бүх асуудал түүний оролцоотойгоор биелэлээ олдог учраас тэр. Намаа
дагаад улс төрийн өрсөлдөөн, орчин өөрчлөгдөж байна. Товчоор хэлэхэд, тэд шинэ
нөхцөлд дасан зохицож байна. 1950-аад оны үед «олон түмний», 1970-аад оны үед
«бүхнийг хамруулагч», гэтэл өнөөдөр «картел» намууд байх жишээтэй. Намууд
хувьсан өөрчлөгдөж байна.
ОС: Цаашид улс төрийн нам
хөгжлийн ямар үе шатыг дамжих бол оо?
АК: Сайхан асуулт байна. Чухам
энэ асуултад хариулт олохын тулд миний бие одоо нэг бүтээл дээр ажиллаж байна. Гэхдээ
сүүлийн бүлэг нь хараахан дуусаагүй байгаа. Тиймээс бүрэн дүүрэн дүгнэлт хийхэд
арай эртдэх болов уу. Хуучин улс төрчид улс төрийн талбараас шахагдаж
байхад шинэ, эрч хүчтэй улс төрчид тэднийг орлож байдаг. Яг тийм, ийм юм болно
гэж би хэлж чадахгүй. Гэхдээ хэвлэл мэдээлэлтэй ажиллах чадвартай хүчирхэг
лидер хүрээлсэн намууд өсч дэвжих нь гарцаагүй. Ийм намын нэг онцлог нь
тогтворгүй байдаг тул улс төрийн тогтолцоондоо ч нөлөөлөх тал байна. Ийм дүр
зураг Европт одоо ажиглагдаж байна.
Ярилцлага хийсэн Юлия Нетесова
Орчуулгын эх сурвалж: Андре Крувель. Теория “партий-картелей” неверна \\ http://www.intelros.ru/pdf/Rus_journal_10_08/11.pdf
МОНГОЛ ХЭЛНЭЭ УТГАЧИЛСАН
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР (ཐ་ཆུ་ང་ནོར་བུ་།༡༩༨༢ཟླ་༦ཚེས་༡༣ཉིན།)


No comments:
Post a Comment